Монголын анхны крипто мэдээний сайт

Ихэнх америкчууд биткойныг улам унана гэж үзэж байна

2022-11-27


"Morning Consult"-аас саяхан нийтэлсэн судалгаагаар дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны үнэ ойрын зургаан сарын дотор 11,500 ам.доллар болж буурна гэж АНУ-ын насанд хүрэгчид үзэж байна.

Судалгаанаас харахад дундаж америкчууд FTX биржийн уналтаас болж биткойны үнэ цэнийг бууруулсан гэж үзэв. Аравдугаар сард АНУ-ын насанд хүрэгчид тэргүүлэгч криптовалютын үнэ 15,000 долларын түвшнээс дээш хэвээр байх боломжтой гэж таамаглаж байсан.

Түүнчлэн криптовалют эзэмшдэг судалгаанд оролцогчдйн хувьд тэд илүү өөдрөг үзэлтэй байна. Крипто ходлерууд зургаан сарын дараа биткойн 17,500 долларын түвшинд арилжаалагдана гэдэгт итгэлтэй байна.

Зарим шинжээчид FTX эзэнт гүрэн задран унасны дараа крипто үхсэн гэж хэлж байгаа ч судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь крипто одоогоос арван жилийн дараа ч байсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. АНУ-ын насанд хүрэгчдийн 21 хувь нь криптовалютын өвөл үргэлжилж байгаа хэдий ч арванхоёрдугаар сард криптовалют худалдаж авах бодолтой байна гэв.