Монголын анхны крипто мэдээний сайт

FTX сүйрлээс болж BlockFi дампуурлаа зарлалаа

2022-11-29


Өөр нэг криптовалютын аварга компани BlockFi дампуурлаа зарлалаа.

Энэ оны эхээр баавгайн зах зээл эрчимжиж, ялангуяа Террагийн уналтын дараагаар криптовалют зээлдүүлэгч нарын асуудал эхэлсэн.

Нэгэн цагт SBF тэргүүтэй аварга бирж энэ сарын эхээр сүйрснээр ийнхүү BlockFi-д нөлөөллөө. BlockFi дампуурах гэж байна гэсэн зарим мэдээлэл гарсан ч компанийн төлөөлөгчид эхэндээ няцаасан.

Гэсэн хэдий ч өчигдөр CNBC-ийн мэдээлснээр крипто зээлдүүлэгч нь Нью Жерсигийн шүүхэд дампуурлын өргөдлөө гаргажээ.

Бүртгэлд BlockFi нь 100,000 гаруй зээлдүүлэгчтэй бөгөөд түүний өр төлбөр нь 1 тэрбумаас 10 тэрбум долларын хооронд байна гэдгийг тодорхой болгожээ.