Монголын анхны крипто мэдээний сайт

Кракен баавгай зах зээлийн дарамтын улмаас ажиллах хүчээ 30%-иар бууруулжээ

2022-12-01


Кракен нь макро эдийн засгийн уналт болон крипто баавгайн зах зээлийн улмаас цомхотгол хийсэн хамгийн сүүлийн үеийн криптовалют бирж боллоо.

Лхагва гаригт пүүсээс гаргасан мэдэгдлийн дагуу удирдлага ажилчдынхаа 30%-ийг буюу 1100 ажилчдыг цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Ийнхүү цомхотгол хийснээр Kraken-ийн ажилчдын тоог 12 сарын өмнөхтэй адилхан болох аж. Энэ оны эхээр тус пүүс үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд олон хүн ажилд авхаас өөр аргагүй болсон гэж мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч 2022 онд баавгайн зах зээлээс гадна биржийн бизнест “макро эдийн засаг, геополитикийн хүчин зүйлсийг” гол нөлөө үзүүлжээ. Ингэснээр арилжааны хэмжээ хамаагүй буурч, шинэ үйлчлүүлэгчид цөөрөхөд хүрсэн.

"Бид ажилд авах ажлыг удаашруулж, маркетингийн томоохон амлалтаас зайлсхийсэн" гэж компани тайлбарлав. "Харамсалтай нь санхүүгийн зах зээлийн сөрөг нөлөөлөл үргэлжилсээр байгаа бөгөөд бид зардлаа танаж эрэлт хэрэгцээнд нийцүүлэх илүү тохиромжтой хувилбаруудыг сонголоо" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ.

Хэдийгээр ажилчдаа цомхотгосон ч сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь биржийг урт хугацаанд идэвхтэй байлгах боломжийг олгоно гэж Кракен амласан байна.