Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-12-01


АНУ-ын Төв банкны дарга Жером Пауэлл лхагва гаригт хэлсэн үгэндээ 12-р сард ХНС буюу Төв банк бодлогын хүүгээ арай багаар өсгөж магадгүй гэж мэдэгдснээр крипто зах зээлийг сэргээлээ.

Биткойны ханш саяхан 17,150 ам.доллар давж, сүүлийн 24 цагийн дотор 1.4%-иар өсч, гурав дахь өдрөө дараалан өслөө. ХНС хүүгээ багасгаж, мөн инфляци буурч байгааг харуулсан зарим эдийн засгийн үзүүлэлтүүдэд хөрөнгө оруулагчид найдаж эхэлсэн тул зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалютын ханш даваа гаригаас өсч эхэлсэн. Хоёр долоо хоногийн өмнө FTX-ийн сүйрлийн улмаас BTC 15,500 доллараас доош унаж байв.

Этер саяхан 1,290 доллараас дээш гарсан нь мягмар гарагаас 1.5%-иар өссөн байна. Бусад томоохон алткойнууд 5%-иас дээш өсөж Polygon-ы уугуул токен болох MATIC том алткойнуудаас өсөлтөөрөө онцгойров. Алдартай меме зоос DOGE энэ чиг хандлагыг сөрж, өмнөх 8 өдрийн турш 50%-иар өссөний дараа өнөөдөр 3%-иас илүү унасан байна. Гэхдээ DOGE нь $0.10 центээс дээгүүр арилжаалагдаж байна.

11-р сарын 11-нд FTX дампуурлаас хойш FTX-ийн гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид анх удаа олон нийтийн өмнө онлайнаар ярилцлага өглөө. Банкмен-Фриэд нь "Таймс" сонины сурвалжлагч Эндрю Росс Соркин түүнд асуулт тавьж байхад үед ерөнхийдөө шал луу харж байв. Мөн Банкмен-Фрид "Би хэзээ ч залилан хийхийг оролдож байгаагүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Үүнээс гадна, АНУ-ын 3-р улирлын ДНБ нь Худалдааны яамны анхны 2.6% гэж таамаглаж байснаас 2.9%-иар өссөн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөж, АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав.

Гэсэн хэдий ч DFD Partners группын шинжээч Little крипто зах зээлийн талаар гутранги үзэлтэй байна. Тэрээр одоо биткойн 12,000-аас 13,000 доллар хүртэл буурна гэсэн ба үүний дараа л 22,000 ам.долларт хүрч магадгүй гэжээ. Мөн "FTX-ийн сүйрлийн бусад сөрөг нөлөө зах зээлд хэвээр байна гэж сануулав.