Монголын анхны крипто мэдээний сайт

Солонгосын прокурорууд Терраформын Даниел Шинийг баривчлах тушаал гаргалаа

2022-12-01


Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газар Terraform Labs-ийг үүсгэн байгуулагчдын нэг Шин Хён-Сэүнийг (Даниел Шин) LUNA/UST-ийн асар их сүйрлээс өмнө хууль бусаар ашиг олсон гэж үзэж баривчлах хүсэлт гаргасан байна.

Солонгосын эрх баригчид өмнө нь Terraform компанийн гүйцэтгэх захирал До Квоныг баривчлах тушаал гаргаж байсан. Түүний хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа бол сүүлийн үеийн эх сурвалжууд түүнийг Европт байж магадгүй гэж мэдэгджээ.

Даниел Шин ч мөн олны анхаарлын төвд байна

Тавдугаар сард Террагийн уугуул зоос LUNA болон түүний алгоритмын тогтвортой коин UST-ийн гэнэтийн уналт криптовалютын орон зайд цуурайтсан хэвээр байна. Хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол амссан нь Өмнөд Солонгосын эрх баригчдыг төслийн удирдлагуудын үйлдлийг шалгаж, үйл явдалтай холбоотой эсэхийг тогтооход хүргэсэн.

Саяхан гарсан мэдээгээр, Сөүлийн Өмнөд дүүргийн прокурорын газар Terraform-ийн хамтран үүсгэн байгуулагч Даниел Шинийг холбогдох агентлагуудад мэдэгдэлгүйгээр LUNA зоос хадгалсан хэмээн баривчлах тушаал гаргасан байна. Хожим нь тэр хадгаламжаа өндөр үнээр зарж 140 тэрбум вон буюу 106 сая ам.долларын хууль бус ашиг олсон гэж үзжээ. Эрх баригчид арваннэгдүгээр сарын эхээр эдгээр хөрөнгийг нь хураан авсан.

Прокурорууд мөн Шинийг LUNA-г сурталчлахын тулд финтек компани болох Чай Корпийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл, хөрөнгийг ашигласан нь Цахим санхүүгийн гүйлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч Шин хэлэхдээ тэрээр 2020 оноос хойш Terraform Labs-тай харилцаагаа тасалсан гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн бөгөөд уг сүйрэлд өөрийгөө хамаагүй гэжээ.

Тодруулбал "Би Терра, Луна хоёрын сүйрлээс хоёр жилийн өмнө Terraform Labs-ийг орхисон бөгөөд сүйрэлтэй ямар ч холбоогүй" гэж мэдэгдсэн байна.