Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-12-01


Сүүлийн 48 цагийн дотор биткойны үнэ огцом өсөж, 17 мянган долларын чухал түвшинг эргүүлэн авлаа. Одоогоор Binance дээр 17,100 доллараар арилжаалагдаж байна.

Ихэнх алткойнууд давгүй өсөлттэй байгаа бөгөөд дийлэнх нь ногоон өнгөтэй байна.

Дээрх өсөлтийг MATIC сүүлийн 24 цагийн дотор 5%-иар өсч, 0.90 доллараас дээш гарснаар зах зээлийг тэргүүлэв.

Сүүлийн 24 цагийн хамгийн том ялагч бол төвлөрсөн бус дериватив арилжааны платформын уугуул криптовалют болох GMX юм. Уг зоос 16 гаруй хувиар өссөн байна.

Нөгөөтэйгүүр, BinaryX (BNX) нь тухайн хугацаанд хамгийн их буюу 6 орчим хувиар буурчээ.

Нийт зах зээлийн үнэлгээ хоёр өдрийн дотор 50 тэрбум доллараар өсөж, 900 тэрбум долларт хүрлээ.