Монголын анхны крипто мэдээний сайт

Майк Новогратц: Сэм Банкман-Фридийг шоронд хорих ёстой

2022-12-02


Саяхан CNBC-д өгсөн ярилцлагадаа Galaxy Digital-ийн гүйцэтгэх захирал Майк Новогратц FTX-ийн гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фридийг шоронд хорих ёстой гэж мэдэгджээ.

Новогратц Банкмен-Фридээс үүдэлтэй сүйрэл болон түүний буруутай байдлын талаар "бүх хүийг төөрөгдүүлсэн" гэв. Тэрээр үргэлжлүүлэн "Тэрээр маш их нарциссизмтай. Маш их. Түүнийг яллах хэрэгтэй. Тэр шоронд цагийг өнгөрөөх болно" гэж хэлэв.

Түүнчлэн нэр хүнд нь унасан үүсгэн байгуулагч лхагва гарагт болсон DealBook Summit арга хэмжээний үеэр санхүүгийн сэтгүүлч Эндрю Росс Соркинтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагын үеэр компанийхаа сүйрлийн тухай ярьжээ.

Нэг цаг үргэлжилсэн шууд ярилцлагын үеэр Банкман-Фрид FTX-ийн үйлчлүүлэгчдийн мөнгийг Аламеда худалдааны фирм рүү зориуд илгээснийг үгүйсгэв. Тэрээр Аламдегийн үйлдлийг огтхон ч мэдээгүй гэж хэлээд бүх болсон үйл явдлыг мэдэхгүй гэж мэдэгджээ. Соркин мөн ярилцлагыг улам халааж, Банкмен-Фридээс шоронд орох эсэх талаар санаа зовж байгаа эсэхийг асуув. FTX үүсгэн байгуулагч нь өөрийгөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж бодож байгаа бөгөөд одоогоор бусад зүйлд анхаарлаа хандуулж байна гэв. Мөн Банкмен-Фрид 11-р сарын 7-нд FTX "сайн байгаа" гэж хэлсэн жиргээгээ иш татаж, бүх зүйл зүгээр болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна Новогратц криптогийн хямралыг үл харгалзан криптогийн ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй хэвээр байна. Крипто могул үргэлжилж буй крипто өвлийг "өсөх боломж" гэж үзэж байгаа аж.