Монголын анхны крипто мэдээний сайт

Animoca Brands 2 тэрбум долларын метаверс санг бий болголоо

2022-12-02


Хонг Конгод төвтэй блокчейн тоглоомын аварга компани Animoca Brands нь "Animoca Capital" нэртэй 2 тэрбум долларын их хэмжээний сан байгуулж, метаверси бизнест хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ят Сиу мэдэгдлээ.

Nikkei Asia-д ярилцлага өгөхдөө тэрээр 2023 онд анхны хөрөнгө оруулалтаа хийх метаверс сан нь дижитал өмчийн эрхэд төвлөрнө гэдгийг тодорхой болгов. Мөн Web3 компаниудад боломж олгохыг эрмэлзэж байна гэжээ.

Сангийн хөрөнгө оруулалтын зорилтод газарзүйн хязгаарлалт байхгүй.

Гүйцэтгэх захирал мэдэгдэлдээ:

“Бидний хувьд, ний нуугүй хэлэхэд миний хувьд урт хугацааны зорилго бол бид бүгд дижитал өмчийн эрхтэй болох арга замыг бий болгох явдал юм. Энэ нь дижитал өмчийг хуулийн системд биет өмч мэт хүлээн зөвшөөрнө гэж би найдаж байна" гэсэн байна.

Animoca Brands нь NFT, блокчэйн тоглоом, метаверсид төвлөрсөн пүүсүүдийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын нэг гэдгээ баталж чадсан билээ.

Есдүгээр сард тус компани Temasek, Boyu Capital, GGV Capital тэргүүтэй санхүүжилтийн шатанд 110 сая ам.доллар босгосноо зарласан.

Үүний зэрэгцээ түүний багц нь Colossal, Axie Infinity, OpenSea, Dapper Labs (NBA Top Shot), Alien Worlds, Star Atlas зэрэг 380 гаруй төслөөс бүрддэг.