Монголын анхны крипто мэдээний сайт

Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман: Крипто эриний төгсгөл ирэх дөхсөн

2022-12-03


Алдарт эдийн засагч Пол Кругман хамгийн сүүлд хийсэн блокчэйний шүүмжилсэн бүтээлдээ криптовалютын эрин үе дуусах дөхөж байна гэж үзжээ.

Саяхан Нью Йорк Таймс сонины 12-р сарын 1-нд нийтлэгдсэн нийтлэлдээ Кругман үргэлжилж буй хямралыг тодорхойлход хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэрэглэгддэг "крипто өвөл" гэсэн нэр томъёог дутуу илэрхийлсэн байж магадгүй гэж үзэж байна. Нобелийн шагналт эдийн засагчийн хэлснээр, энэ жил криптовалютын салбарт тохиолдсон харгис хэрцгий уналт нь Норвегийн домог зүйд дэлхийн төгсгөл болохын өмнөх маш ширүүн олон жилийн өвөл болох Фимбулвинтер шиг санагдаж байна гэжээ.

Цаашид өгүүлэлдээ Кругман биткойны үндэс болсон блокчейн технологи нь үндсэндээ ашиггүй болох нь батлагдсан гэж мэдэгдэв.

FTX жүжигт бүх анхаарлаа хандуулж байгаа учраас олон байгууллага бодит амьдралын асуудлуудыг шийдвэрлэхдээ блокчейнээс татгалзаж эхэлснийг олон хүмүүс анзаарсангүй. Дайшийн тээврийн аварга групп Маерск дэлхийн худалдааг сайжруулахаар эхлүүлсэн аж ахуйн нэгжийн блокчейн төслөө саяхан орхисон гэж эдийн засагч дурсав.

 “Одоо ч ойлгохгүй байгааг минь шүүмжлэх хүмүүс байж магадгүй. Гэхдээ угаасаа хэзээ ч ойлгоод байх зүйл байгаагүй юм шиг харагдаж байна" гэж Кругман дүгнэв.

Эргэн сануулхад нэгдүгээр сард нэрт эдийн засагч биткойны хууль ёсны хэрэглэгч бараг байхгүй гэж бичиж байжээ.