Монголын анхны крипто мэдээний сайт

Криштиану Роналдугийн нэрийг ашигласан хуурамч NFT айрдропны суртчилгаа ихэсчээ

2022-12-03


2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгийн сэдэвт криптовалютын төслүүдийг олон нийт ихээхэн сонирхож байгаа тул олон луйварчид энэхүү богино хугацааны шуугианаас хамгийн их ашиг олохыг хичээж байна.

2022 оны 11-р сарын 30-наас эхлэн Твиттерт аюултай луйврын кампанит ажил өрнөж байна. Луйварчид хөлбөмбөгийн домогт тоглогч Криштиану Роналдугийн NFT айрдропууд болон хуурамч токенуудыг сурталчлах зорилгоор хэд хэдэн данс болон фишинг вэб сайтуудыг үүсгэжээ.


Энэхүү луйврын үндсэн Twitter хаяг нь бараг 30,000 дагагчтай болсон. Хамгийн аюултай нь Binance дээр саяхан гаргасан NFT хувилбартаа зориулж хийсэн Криштиан Роналдогийн видеоны хуулбарыг луйварчид бүтээж чадсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчдыг татахын тулд ашиглаж байна.

Мөн тэд боломжит хөрөнгө оруулагчид болон хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийг төөрөгдүүлж, өөртөө татахын тулд Binance-ийн CR7 NFT-ийн талаарх мэдээг идэвхтэйгээр жиргэж, ретвит хийж байна.