Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто өвлийн улмаас Bybit ажиллах хүчнийхээ 30 хувийг цомхотгоно

2022-12-05


Биткойны ханш 20,000 доллараас доогуур орж, баавгайн зах зээл ноёрхож байгаа тул крипто бизнесүүд ихээхэн алдагдалтай байна.

Олборлогчид болон биржүүд хамгийн их хохирол амссан. Олон тооны худалдааны платформууд ажилтнуудаа цомхотгож байгаа хамгийн сүүлд чиг хандлагад нэгдсэн нь Bybit юм.

Олон макро эдийн засгийн таагүй үйл явдлууд, түүнчлэн Терра, FTX зэрэг салбартай холбоотой хэд хэдэн уналтаас үүдэн крипто өвлийн улирал бүрэн хүчин төгөлдөр үргэлжилж байна.

Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын ерөнхий хандлага бүрэн өөрчлөгдсөн нь арилжааны хэмжээ буурч, Google хайлт гэх мэтээс тодорхой харагдаж байна.

Крипто биржүүд хамгийн их зовж шаналж буй салбарын нэг юм.

Bybit компанийн Гүйцэтгэх захирал Бен Жоу Блүүмбергт ярилцлага өгөх үеэрээ ажилчдынхаа 30%-ийг цомхотгохоор төлөвлөж буйг мэдэгджээ.  

Тэрээр "Тасралтгүй үргэлжлэх баавгайн зах зээлийн улмаас үйл ажиллагаагаа төвлөрүүлхийн тулд ахин зохион байгуулалт хийхээс өөр аргагүйд хүрлээ" гэсэн ба Жоу биржийн бизнесийн үйл ажиллагаа аюулгүй хэвээр байх болно гэдгийг амлалаа.

Мөн тэрээр “Bybit нь зах зээлийн удаашралыг даван туулахын тулд зөв бүтэц, нөөцтэй байх нь чухал. Хэцүү цаг нь хатуу шийдвэрийг шаарддаг" гэдгийг онцлов.