Монголын анхны крипто мэдээний сайт

Coinbase-ийн Гүйцэтгэх захирал: Сэмюэл Банкман-Фридэд бүү итгэ

2022-12-05


11-р сард FTX эзэнт гүрэн задарч, олон нийт түүний бохир мөнгө угаалтын талаар олж мэдсний дараа Сэмюэл Банкман-Фрид (SBF) криптовалютын салбарын хамгийн их яригдаж, үзэн ядагдсан хүн болсон.

Түүнчлэн Coinbase-ийн Гүйцэтгэх захирал Брайан Армстронг энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөл SBF-ийн хамгийн сүүлд ярьсан түүхэнд итгэж байгаа хүмүүст хандаж хатуухан үг хэлжээ.

SBF-д бүү итгэ

Хэдэн долоо хоног чимээгүй байсны эцэст Банкмен-Фрид эцэст нь щолон нийтэд хэд хэдэн удаа гарч, FTX, Alameda болон бусад бүх зүйлийн талаар цочирдуулсан мэдэгдлүүдийг хийсэн.

Тэдгээрийн дотор 8 тэрбум долларыг тайлбарлах байсан бөгөөд энэ нь компанийн балансаас ямар нэгэн байдлаар алга болсон байв.

SBF хэлэхдээ түүний удирдлагуудын нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан нь  8 тэрбум долларын алдагдалд хүргэсэн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс түүний тайлбарт итгэсэн боловч тэдгээрийн дунд Coinbase-ийн гүйцэтгэх захирал байсангүй.

Армстронг хүмүүсийг Банкмен-Фридийн түүхэнд итгэхгүй байхыг уриалсан ба 8 тэрбум доллар нь үнэндээ "түүний эрсдэлийн санд ашиглагдаж байсан үйлчлүүлэгчийн хулгайлсан мөнгө" гэж мэдэгджээ.

Мөн Армстронг хэлэхдээ SBF нь хэрэглэгчийн мөнгийг FTX-аас Аламеда руу шилжүүлсэн тухай мэдэж байсан эсэхийг шууд нэвтрүүлгийн үеэр асуухад хариулж чадахгүй, хэцүү байсан гэдгийг нь санаарай гэв.