Монголын анхны крипто мэдээний сайт

Жордан Белфорт: Биткойн болон ETH- ээс бусад бүх зүйлээс хол бай

2022-12-07


Мартин Скорсезегийн "Уолл Стрийтийн чоно" киноны бодит дүр, алдарт хөрөнгийн брокер Жордан Белфорт криптовалютын хөрөнгө оруулагчдын итгэж болох хөрөнгө бол биткойн болон ETH гэж үзэж байна.

Энэ салбар дахь тогтворгүй байдал, эрсдэлийн улмаас хүмүүс нийт багцынхаа багахан хэсгийг л криптод хөрөнгө оруулах хэрэгтэйг тэрээр мөн анхааруулав.

Биткойныг үл тоомсорлож болохгүй

Белфорт "My Current Crypto Update" нэртэй видеог байршуулж, FTX-ийн сүйрэл, одоо крипто руу орох зөв цаг болсон эсэх гэх мэт халуун сэдвүүдэд өөрийн байр сууриа илэрхийлэв.  

Тэрээр энэхүү бирж нь анхнаасаа луйвар байсан бөгөөд юу ч хэрэглэгчдийг сүйрлээс аварч чадахгүй байсан гэжээ.

Хэдийгээр FTX сүйрсэн хэдий ч "Уолл Стрийтийн чоно" биткойн болон ETH-ийг үл тоомсорлож болохгүйг анхааруулав. Түүний хэлснээр, зах зээлийн үнэлгээгээр хамгийн том хоёр криптовалют бол баавгайн зах зээл үргэлжилж буй үед хөрөнгө оруулагчдын итгэж болох цорын ганц зүйл гэжээ.

Биткойны талаар Белфорт хэлэхдээ өөрийн эзэмшлийн нэг ч зоосыг зараагүй, бүр илүү ихийг худалдаж авсан гэж хэлэв. Ийм хөрөнгө оруулалт ойрын 5-10 жилд ашигтай болж чадна гэж тэрээр үзэж байна.

Тодруулбал “Би нэгийг ч зараагүй, бас нэмж худалдаж авч байна. Богино хугацаанд бага зэрэг буурах магадлалтай. Гэхдээ урт хугацаанд, хэрэв та эдгээр зоосыг тав, арван жил барьвал энэ хоёр зоос өнөөдрийнхөөсөө хамаагүй өндөр болох гайхалтай боломж гэдэгт би итгэж байна" гэжээ.

Тэрээр мөн хөрөнгө оруулагчдад BTC болон ETH худалдан авахдаа нийт багцынхаа “маш бага” хувийг хуваарилахыг зөвлөсөн. Хөрөнгө оруулалтын хамгийн сайн хэрэгсэл бол S&P 500 эсвэл ETF гэж тэрээр давтан хэлэв.