Монголын анхны крипто мэдээний сайт

Huobi Research: 2023 оны 1-р улиралд сэргэлт ирнэ

2022-12-10


Huobi Global-ын нэг салбар болох Huobi Research –ийн саяхны судалгаандаа биткойн болон ETH-ийн үнэ 2023 оны эхний улирлаас хойш өсөж эхэлнэ гэж тооцоолжээ.

Тус компани FTX-ийн сүйрлийн талаар мөн хөндөж, үүнийг "санхүүгийн ертөнц дэх томоохон сүйрлийн нэг" гэж тодорхойлсон. Энэ жил крипто ертөнцийн бусад тохиолдлуудад Террагийн уналт болон Three Arrows Capital дампуурсан зэрэг багтана. Эдгээр сөрөг үйл явдлууд нь улс орны зохицуулагчдад тус салбарт холбогдох дүрэм журам тогтооход түлхэц болно гэж Хуоби үзэж байна.

Тус судалгаагаар Вьетнам улс криптовалютын хэрэглээний хамгийн өндөр хувьтай (20 сая орчим хэрэглэгчтэй) бөгөөд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог криптовалютын зах зээл гэдгийг тогтоожээ.

Мөн уг тайланд крипто баавгай зах зээл ахиад хэдэн сар үргэлжилж магадгүй бөгөөд биткойн 13%-иар буурч, ETH 20%-иар буурч магадгүй гэжээ. Энэ нь биткойн 15,000 доллар, ETH 1000 доллар болно гэсэн үг юм. Ирэх оны эхний улиралд уналт зогсох ёстой бөгөөд үүний дараа Хуоби "зохистой сэргэлт" гарна гэж найдаж байна.

Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан 2023 оны эхээр бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулах бөгөөд энэ нь крипто валютын үнийг өсгөх гол хүчин зүйлүүдийн нэг байж магадгүй гэж үзжээ.

Цаашилбал "ХНС бодлогын хүүгээ бууруулна гэдэг нь баавгайн мөчлөгийн хамгийн хүнд үе нь өнгөрсөн гэсэн үг" гэж дүгнэсэн байна.