Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон одоогоор Сербид нуугдаж байна

2022-12-12


Terraform Labs-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч До Квон Сербид байгаа гэх мэдээлэл байна.

31 настай крипто хөгжүүлэгч өөрийн төслийн уугуул жетон LUNA болон алгоритмын тогтвортой коин UST-ийг бараг тэг болж унасны дараахан Өмнөд Солонгосоос зугтаасан. Уг сүйрлийн дараа хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээж, зах зээлд үймээн самуун үүссэн.

Өмнөд Солонгосын цагдаагийн тайланд дурдсанаар Квоны хамгийн сүүлийн байршил нь Серби юм. Мөрдөн байцаагчид түүнийг өнгөрсөн сард Зүүн Европын улс руу нүүсэн бөгөөд өмнөх зорьсон газар нь Дубай байсан гэж мэдэгджээ.

Түүнчлэн уг тайланд Террагийн гүйцэтгэх захирал Сербийн хилийг аль хэдийн давсан байж магадгүй ба  түүний паспорт хүчингүй учир албан тушаалтнууд нэвтрэх, гарах бүртгэлийг үнэн зөв илрүүлж чадахгүй байгаа гэв.

Мөн Өмнөд Солонгосын Хууль зүйн яам Квон тэнд байгааг шалгаж, хамтран ажиллахыг Сербийн засгийн газраас хүссэн байна.

Нэмж дурьдхад До Квон сүүлийн хэдэн сарын турш эх орондоо яллагдагч болхоос зайлсхийн оргож байгаа билээ.

Өмнөх эх сурвалжууд түүнийг байнга зорьсон газраа сольж, нуугдаж байсан газар нь Сингапур, Дубай, Сейшелийн арлууд, Маврики улсууд байсан гэдгийг ил болгосон.

Интерпол мөн 9-р сард түүнд "улаан мэдэгдэл" гаргажээ. Энэ нь дэлхий дахины хууль сахиулах ажилтнууд хүчээ нэгтгэж, түүнийг хаана байгааг нь олж тогтоовол баривчлах ёстой гэсэн үг юм.