Монголын анхны крипто мэдээний сайт

SBF нь FTX хохирогчдын мөнгийг төлхийн тулд шинэ бизнес эхлүүлнэ

2022-12-13


FTX крипто биржийн гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид (SBF) хангалттай мөнгө олж, сүйрлийн хохирогчдыг хөрөнгийг эргүүлэн төлөхийн тулд шинэ бизнес эхлүүлэхэд бэлэн байгаагаа зарлалаа.

Тэрээр энэ платформд тохиолдсон зүйл бол залилан биш, харин удирдлагын ур чадвар дутмаг гэсэн байр сууриа дахин илэрхийлэв. 

Саяхан BBC-д өгсөн ярилцлагадаа SBF өөрийн зүгээс биржийн уналтаас үүдэн хөрөнгө оруулагчдын алдагдлыг нөхөхийн тулд чадах бүхнээ хийхээ амласан бөгөөд үүнд шаардлагатай хөрөнгөөр хангах боломжтой шинэ төсөл эхлүүлнэ гэв.

Түүнчлэн SBF нь FTX-ийн охин компани болох Alameda Research нь үйлчлүүлэгчдийн хөрөнгийг буруугаар ашиглаж, тэрээр болон бусад удирдлагууд хоёр байгууллагын хооронд бэлэн мөнгө болон криптовалютуудын урсгалыг хийсэн гэсэн цуу яриаг үгүйсгэв.

Үргэлжлүүлэн тэрээр “Би мэдсээр байж луйвар хийгээгүй, залилан хийсэн гэж бодохгүй байна, би ийм зүйл болоосой гэж хүсээгүй. Би бодож байсан шигээ чадварлаг биш байсан нь лавтай" гэв.

Дараа нь SBF түүнийг баривчлах, хорих ял оноох нь ширээн дээр байгаа сонголт гэдгийг мэдэж байгаа гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр ийм хувилбараас татгалзаж, асуудлыг шийдэж чадах шийдлүүдэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээхийг уриалав.

FTX-ийн сүйрэл нь энэ жил крипто зах зээл дэх гол сөрөг үйл явдлуудын нэг байсан. Тус байгууллага нь арваннэгдүгээр сард хөрвөх чадварын хямралд орсон бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ мөнгө татах хүсэлтийг биелүүлж чадаагүй юм.

Олон тооны эрх баригчид болон нэр хүндтэй хүмүүс SBF-ийг үүнд буруутай гэж үзэж, үүний хариуцлагыг хүлээхийг уриалжээ.