Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-12-13


Биткойн бухнууд 17,000 долларын ханшийг хамгаалж, баавгайнуудын уналт руу чиглэсэн томоохон хөдөлгөөнөөс сэргийлж байгаа бололтой.

Өчигдөр үнэ энэ түвшнээс доош унасан ч худалдан авагчид хурдан нөхөж, түүнээс дээш түлхэв. Одоогийн байдлаар BTC 17,200 доллар (Binance дээр) байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 1.4%-иар өссөн байна.

Энэ нь салбарын томоохон үйл явдал болсон цаг үед тохиож байгааг тэмдэглэх нь зүйтэй. Сэм Банкман-Фрид өнөө өглөө АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Багамын арлуудад баривчлагдсан юм.

Алткойнууд хөндлөн арилжаалагдаж байна.

Дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance-ийн эсрэг сөрөг шуурга үргэлжилж байна. Өчигдөр Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлснээр АНУ-ын зарим прокурорууд тус бирж болон түүний гүйцэтгэх захирлын нэр дээр хэрэг үүсгэх гэж байгаа бололтой. Гэсэн хэдий ч мөрдөн байцаалтанд прокурорууд нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзэж байгааг эх сурвалжууд хэлэв.

Ямар ч байсан энэ нь Binance Coin-ийн үнэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд сүүлийн 24 цагийн турш 6%-иар буурсан байна.

Бусад алткойнууд биткойны хөдөлгөөнийг ажиглан томоохон хөдөлгөөн хийсэнгүй.