Монголын анхны крипто мэдээний сайт

ХҮИ тайлангийн дараа BTC багахан сэргэв

2022-12-14


АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос хэрэглээний үнийн индексийн тайланг өчигдөр 22 цаг орчимд нийтэлжээ.

Энэ нь АНУ-д инфляцийг хэмжихэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмжүүр бөгөөд 7.1%-д хүрсэн байна.

Тайланг зарлах үеэр криптовалютын зах зээлд асар их савлагаа, ихэнх зооснууд ноцтой хэлбэлзэлтэй байдаг.

Харин 11-р сарын ХҮИ хүлээгдэж байснаас доогуур гарснаар BTC 18,000 долларт хүрч олон өдрийн дээд цэгтээ хүрчээ. Одоогийн байдлаар багахан буурсан ч 17,000 долларын бүсээс дээш байна.