Монголын анхны крипто мэдээний сайт

SBF ямар ял эдлэх вэ

2022-12-14


2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд Бахамын эрх баригчид АНУ-ын хуулиар санхүүгийн луйврын хэргээр найман зүйл ангиар буруутгагдаж буй SBF гэгддэг Сэм Банкман-Фридийг хугацаанаас нь өмнө суллахаас татгалзав.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Бахамын ерөнхий шүүгч ЖойЭнн Фергюсон-Пратт нь Сэм Банкман-Фридийн өмгөөлөгчдийн хүсэлтийг няцааж, түүнийг оргон зайлах "асар их" эрсдэлтэй гэж үзжээ.

Тиймээс одоо 1472 тоот хоригдол SBF нь Шүүгч Фергюсон-Праттын тушаалын дагуу Зул сарын баярыг Багамын хорих ангид өнгөрөөж, дор хаяж 2023 оны 2-р сарын 8 хүртэл тэнд байх ёстой болжээ.

Сэм Банкман-Фрид 115 жилийн хорих ялтай

SBF дээд тал нь 115 жилийн хорих ялтай. Уг хугацаа маш урт тул шүүгдэгчийн эсрэг илэрсэн шинэ нотлох баримтаас хамаарч өөр байж болно гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

SBF-ийн өмгөөлөгчдийн нэг Марк С.Коэн нь SBF-д тулгасан залилангийн хэргүүдийг бүгдийг нь ахин хянаж үзэж байгаа гэж мэдэгдэв.

Түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх шүүх хурал 2023 оны хоёрдугаар сарын 8-нд болохоор товлогджээ.

Сэм Банкман-Фридэд ямар хэргээр яллагдсан бэ

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд хэлэхдээ Сэм Банкман-Фрид нь FTX-ийн үйлчлүүлэгчдийг хууран мэхэлж, тэдний хадгаламжийг хувийн ашиг сонирхлынхоо үүднээс завшсан, мөнгө угаах, үнэт цаасны луйвар зэрэг олон хэрэгт яллагдагчаар татагдсан гэв.

“Шүүгдэгч нь үйлчлүүлэгчдийн хадгаламжийг завших замаар залилан мэхэлсэн гэж бид үзэж байна. Түүнчлэн зээлдүүлэгчдийг хууран мэхлэх, үнэт цаасны луйвар, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн хуулийг зөрчих гэх мэт бусад хэргүүдийн яллагдагч гэсэн дүгнэлтийг шүүгч уншиж танилцуулав.

Нью-Йоркийн өмнөд дүүргийн АНУ-ын прокурор Дэмиан Уильямс хэлэхдээ, Сэм Банкман-Фрид нь "Үйлчлүүлэгчдээс хулгайлсан мөнгөөр" ардчилсан болон Бүгд найрамдах намын улстөрчдөд "хууль бус сонгуулийн сурталчилгаанд нь хэдэн арван сая долларын хандив" өгсөн. Тэрээр цааш нь хэлэхдээ, FTX уналт нь "Америкийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын" нэг юм гэжээ.

АНУ-ын зохицуулагчид SBF-ийн эсрэг хатуу арга хэмжээ авна

Техас мужийн 9-р тойргийн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Александр Н.Грин өнөөдрийн сонсголын үеэр SBF-ийн улмаас олон хүн хохирсон тул бусдад хор хөнөөл учруулахыг хүссэн бүх хүмүүст АНУ ийм зүйлийг тэвчихгүй гэдэг "мессеж илгээх" үүрэгтэй гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, SBF-ийн янз бүрийн ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буйг шүүмжилж, түүнийг залилан хийгээгүй, харин зүгээр л муу менежер байсан гэдгээ илэрхийлж, "мэдэхгүй" хэмээн мэлзэж байгаа нь үнэхээр уур, тэсвэр тэвчээрийг барж байна гэлээ.

Хуульчдын хэлдгээр “Хуулиа үл тоомсорлох нь дагаж мөрдөхөөс чөлөөлөгддөггүй” учраас SBF хэрэглэгчдийнхээ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар ярилцлагаар дамжуулан өөрийгөө зөвтгөхийг хүссэн мунхаг байдал нь шүүхэд ашиглагдах боломжгүй болов уу гэдгийг тэрээр ахин санууллаа.