Монголын анхны крипто мэдээний сайт

Binance 8 тэрбум долларын татан авалтыг амжилттай гүйцэтгэлээ

2022-12-15


Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао хэлэхдээ, үйлчлүүлэгчдийн мөнгөө буцааж авах хүсэлтийн давалгаа намжсан гэв. Тус байгууллага өнгөрсөн хоногуудад хэрэглэгчдийн илүү өндөр шаардлагыг даван туулсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

CryptoQuant-ийн мэдээллээс харахад 12-р сарын 13-нд татан авалт бараг 8 тэрбум долларт хүрсэн байна.

Binance-ын үйлчлүүлэгчид мөнгөө бөөнөөр нь татахаа больсон гэдгийг батлахын тулд CZ үүнийг Твиттерт оруулсан. Тэрээр мөн дээрх гаргасан гүйлгээ нь Terra сүйрэл болон FTX устах үед боловсруулагдсан платформын түүхэн дэх шилдэг 5 гүйлгээний тоонд багтаагүй гэдгийг мэдэгдэв.

Тэрээр жиргээндээ “Байдал тогтворжсон бололтой. Өчигдөрийнх бидний боловсруулсан хамгийн өндөр зарлага ч биш, тэр ч байтугай шилдэг 5 ч биш. Бид LUNA эсвэл FTX-н сүйрлийн үед илүү их мөнгө гаргасан. Одоо хадгаламж эргээд орж ирж байна" гэжээ.

Гүйцэтгэх захирал цаашлаад төвлөрсөн биржүүд нь "стресс тестийн татан авалт"-ыг үе үе хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр хэрэглэгчид компаниудын чадварын талаар мэдлэгтэй байх болно гэв.