Монголын анхны крипто мэдээний сайт

FC Barcelona болон WhiteBIT бирж хамтран ажиллана

2022-12-18


Европын хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубуудын нэг болох FC Барселона нь криптовалютын WhiteBIT платформтой гэрээ байгуулжээ.

Арилжааны бирж нь 2025 оны 6-р сар хүртэл тус багийн албан ёсны криптовалют биржийн түншээр ажиллах болно.

Хөлбөмбөгийн аварга компани өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн албан ёсны мэдэгдэлдээ WhiteBIT-тэй хамтран ажиллах нь уг биржийн "олон улсын хэмжээний тэлэлт"-ийг бататгаж, хөлбөмбөгийн талбайн гадна болон дотор олон нийтэд таниулхад туслана гэж мэдэгджээ.

WhiteBIT болон FC Barcelona нь крипто салбарынхан болон хөл бөмбөг сонирхогчдыг нэгтгэхийн тулд олон төрлийн онлайн болон офлайн үйл ажиллагааг санал болгохоор төлөвлөж байна. Мөн уг бирж нь Барселонагийн гандбол, сагсан бөмбөг, роллер хоккей, футзалын багуудтай хамтран ажиллах болно.

Испанийн клуб уг хамтын ажиллагааны бас нэг гол зорилго нь криптовалют болон тэдний ач тусын талаар спорт сонирхогчдод сурталчлах явдал гэдгийг мэдэгдээд WhiteBIT-ийн лого тоглолтын өдрүүдэд домогт Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд харагдах болно гэж нэмж хэлэв.