Монголын анхны крипто мэдээний сайт

Япон улс крипто татварын хатуу хуулиа зөөлрүүлнэ

2022-12-18


Японы Засгийн газар орон нутгийн криптовалют гаргагч аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжив.

Засгийн газар одоогоор ийм ААН-үүдийг борлуулалтаар ашиг олоогүй байсан ч 30% -ийн татвар төлөхийг шаарддаг юм.

Японы эрх баригч улс төрийн нам болох Либерал ардчилсан нам нь дотоодын крипто гаргагчдад зориулсан аж ахуйн нэгжийн татварын хууль тогтоомжийг хөнгөвчлөх, улмаар эдгээр аж ахуйн нэгжүүдийг эх орондоо үйл ажиллагаа явуулахад нь түлхэц үзүүлэх зорилготойгоор энэ алхмыг хийжээ.

Либерал ардчилсан нам Акихиса Шиозаки энэ алхмыг "маш том алхам" гэж тодорхойлсон.

"Янз бүрийн компаниуд токен гаргахтай холбоотой бизнес эрхлэхэд хялбар болно" гэж тэр нэмж хэлэв.

Ерөнхий сайд Фумио Кишидагийн танхим Либерал ардчилсан намын шийдвэрт үндэслэн жил бүрийн татварын стандартаа 2022 оны эцэс гэхэд дуусгах төлөвтэй байна.

Энэхүү зөөлрүүлсэн журам 2023 оны 4-р сарын 1-нээс (Японд санхүүгийн шинэ жилийн эхлэл) хүчин төгөлдөр болно.

Орон нутгийн лобби бүлгүүд өмнө нь Японы хууль тогтоогчдоос крипто хөрөнгийн биржид орлогын татвар ногдуулахаа зогсоож, авъяас чадварын дүрвэлтийг зогсоохыг уриалж байсан.

Өндөр татвар нь дотоодын олон гарааны бизнес эрхлэгчдэд дарамт болж, тэдний ихэнх нь Сингапур гэх мэт илүү найрсаг зохицуулалттай улс орнууд руу нүүсэн билээ.