Монголын анхны крипто мэдээний сайт

Сэм Банкман-Фрид АНУ руу шилжүүлэгдэх хүсэлтэй байна

2022-12-20


FTX-ийн гүйцэтгэх захирал асан, өдгөө Бахамын шоронд байгаа Сэм Банкман-Фрид АНУ-д шилжүүлэгдэх хүсэлтэй байгаа талаар мэдээлэл цацагджээ.

Ройтерс агентлагийн 12-р сарын 19-ний өдрийн мэдээгээр Банкман-Фридийн хуулийн баг энэ долоо хоногт Багамын Дээд шүүхэд түүнийг АНУ руу шилжүүлэх талаар дахин мэдүүлэх бичиг баримтыг бэлтгэхээр төлөвлөж байгаа гэжээ. FTX-ийн гүйцэтгэх захирал асан хэд хоногийн өмнө шүүхийн яаралтай хуралдаанд шууд оролцсон ба тэр үйл явдлын дараа шоронд буцаж ирсэн.

Банкмен-Фрид нь АНУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхөөс өмнө өөрийнх нь эсрэг яллах дүгнэлттэй танилцахыг хүссэн гэж мэдээлж байсан.

Түүнд Хууль зүйн яам, Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс, Үнэт цаас, биржийн хорооноос хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчдийг хууран мэхэлсэн, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн хууль тогтоомж зөрчсөн хэргээр буруутгагдаж байгаа юм. Гэм буруутай нь нотлогдвол 115 жилийн хорих ял авч магадгүй юм.

Нэмж дурьдахад, FTX-ийн Гүйцэтгэх захирал асан 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн Бахамын цагдаа нарын хяналтанд шоронгийн камерт сууж байгаа юм.