Монголын анхны крипто мэдээний сайт

Террагийн сүйрэлд оролцсон компанид хамаарах 93 сая долларыг царцаажээ

2022-12-21


Орон нутгийн сонины мэдээлснээр, Солонгосын эрх баригчид Terraform Labs-ийн харьяа компани болох Kernel Labs-ийн боссуудын эзэмшдэг 93 сая долларыг царцаасан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус байгууллагын ажилчид өмнө нь Terraform Labs-ийн Солонгос дахь оффист ажиллаж байсан бол гүйцэтгэх захирал Ким Хён Жун нь Terraform Labs фирмийн Инженерийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Уг мэдээнд дурьдснаар долоон хүнээс 100 орчим сая долларыг битүүмжилсэн байна. Сөүлийн өмнөд дүүргийн шүүх эдгээр бүх хүмүүс их хэмжээний ашиг олохын тулд урьдчилан гаргасан Terra токеныг зарахад оролцсон гэж мэдэгджээ.

Прокурорууд Хён Жуныг хууль бусаар олсон орлого нь 61 сая доллараас давсан болохыг тогтоосон. Тэд түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Сөүл хотод 27 сая доллараар барилга худалдаж авсан гэдгийг ил болгов. Тэрээр Террагийн сүйрлийн дараахан нийслэлд бараг 8 сая доллараар орон сууц худалдаж авчээ. Түүний хамтрагч, Kernel Labs-ийн гүйцэтгэх захирал асан Чой 32 сая долларын хууль бус ашиг олж авсныг олж тогтоосон байна.