Монголын анхны крипто мэдээний сайт

Uniswap дээр дебит, кредит картаа ашиглан крипто худалдан авах боломжтой боллоо

2022-12-21


Төвлөрсөн бус бирж Uniswap нь финтек компани Moonpay-тай хамтран хэрэглэгчдэд дебит карт, кредит карт, банкны шилжүүлэг ашиглан вэб программ дээрээ криптовалют худалдан авах боломжийг олгожээ. Банкны шилжүүлгийн сонголтыг АНУ-ын ихэнх муж, Бразил, Их Британи, Еврогийн нэгдсэн төлбөрийн бүсийн хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлсэн байна.

12-р сарын 20-нд хийсэн мэдэгдэлд Uniswap нь хэрэглэгчид нь хэдхэн минутын дотор Ethereum mainnet, Polygon, Optimism, Artibrum дээр fiat-ыг криптовалют руу хөрвүүлэх боломжтой болно гэж хуваалцсан аж.

Эхний ээлжинд Uniswap нь хэрэглэгчийн бүсээс хамааран Dai, Ether, USD Coin, Tether, Wrapped Bitcoin (wBTC), Wrapped Ether (wETH) зэргийг дэмжих болно.

Үүнээс гадна 11-р сарын 22-нд Uniswap нь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, хадгалах зэрэг нууцлалын бодлогоо шинэчилснийх нь төлөө крипто коммунитигийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь энэхүү шинэчлэгдсэн нууцлалын бодлогод тус бирж нь нээлттэй блокчэйны мэдээлэл, хөтчийн мэдээлэл, үйлдлийн систем зэрэг хэрэглэгчийн төхөөрөмжийн талаарх мэдээлэл, түүнчлэн хэрэглэгчдийн биржтэй харилцах харилцааны талаарх мэдээллийг цуглуулах болно.