Монголын анхны крипто мэдээний сайт

Сэм Банкман-Фрид 250 сая долларын барьцаагаар суллагдлаа

2022-12-23


Нью Йоркийн холбооны шүүгчийн лхагва гарагт гаргасан шийдвэрийн дагуу FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридийг батлан даалтад гаргахаар болжээ.

Холбооны прокурорууд болон Банкман Фридийн өмгөөлөгчдийн зохион байгуулсан батлан даалтын гэрээгээр SBF 250 сая долларын барьцаа байршуулж, Калифорниа мужийн Пало Алто дахь эцэг эхийнхээ гэрт байх шаардлагатай болно.

SBF шорон орохгүй юу?

АНУ-ын өмгөөлөгчийн туслах Николас Роосийн хэлснээр, Банкмен-Фрид "их хэмжээний луйвар" үйлдсэн. Гэсэн хэдий ч Банкмен-Фридийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан тул батлан даалтад гаргахыг зөвшөөрчээ.

Батлан даалтын нөхцөл нь хатуу. Мөнгөний торгууль төлөхөөс гадна Банкман-Фрид цахим хяналтын бугуйвч зүүж, Калифорнийн хойд дүүргээс гарахыг хориглоно. Шүүгч Габриэль Горенштейн Банкмен-Фридийг батлан даалтанд байх хугацаанд нь "хатуу" хяналт тавих шаардлагатай гэж нэмж хэлэв.

Мөн тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө авах аж. Банкмен-Фрид өмнө нь удаан хугацааны турш сэтгэлээр унаж, "депресс"-тэй байсан тул үүнийг даван туулахын тулд эм шаардлагатай гэж мэдэгджээ.

250 сая долларын төлбөрийг прокурорууд "шүүхийн өмнөх хамгийн том барьцаа" гэж нэрлэж байгаа ба Банкмен-Фрид арваннэгдүгээр сард дансандаа үлдээсэн гэж мэдэгдсэн 100,000 ам. доллараас маш том мөнгөн дүн юм.

Банкмен-Фридийн эцэг эх хоёулаа Стэнфордын хуулийн профессорууд ба пүрэв гаригт шүүхийн танхимд байлцав. Тэд батлан даалтын нөхцлөө хэсэгчлэн хангахын тулд гэртээ түүнийг хариуцлагатай байлгах хэрэгтэй.

Эцэст нь, Банкмен-Фридийн дараагийн шинэ шүүх хурал удахгүй болно.