Монголын анхны крипто мэдээний сайт

Бразилийн Ерөнхийлөгч шинэ крипто хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

2022-12-23


Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро тус улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимаас саяхан баталсан крипто салбарын зохицуулалтын хуулийн төслийг баталлаа.

Пүрэв гарагт гарын үсэг зурсан хуулийн төсөл нь 180 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд энэ хугацаанд бүс нутгийн крипто компаниуд шинэ дүрэмд дасан зохицох ёстой.

Арваннэгдүгээр сарын сүүлээр УИХ-аар батлагдсан уг хуулийн төсөл нь крипто фирмүүдийг тус улсад бүртгүүлж, биет оффис байгуулхыг шаардах аж. Эдгээрт крипто санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг эсвэл крипто хөрөнгийг үндэсний мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлдэг олгодог пүүсүүд орно.

Мөн дижитал хөрөнгийн фирмүүдийг зохицуулж, "виртуал үйлчилгээ үзүүлэгч" лицензийг бий болгох холбооны шинэ агентлагийг байгуулах юм.

Хуулийн дагуу үнэт цаас гэж тооцогдох дижитал хөрөнгийг Бразилийн Үнэт цаас, биржийн хороо хянах бол бусдыг хараахан байгуулагдаагүй аж ахуйн нэгжээр зохицуулагдана.

Өнгөрсөн сард FTX сүйрсний дараа ижил төстэй хуулиудыг хэд хэдэн орнууд хууль эрх зүйн хүрээнд хурдан батлаж байна. Жишээлбэл, Канадын үнэт цаасны администраторууд өнгөрсөн долоо хоногт Канадын хэрэглэгчдэд криптовалютын маржин арилжаа хийхийг хориглосон дүрмийг тогтоосон.