Монголын анхны крипто мэдээний сайт

BTC.com хакер халдлагат өртжээ

2022-12-27


Цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Хамгийн сүүлд кибер халдлагад өртөж байгаагаа зарласан пүүс нь биткойн олборлолтын пүүл болох BTC.com боллоо.

Гэмт этгээдүүд BTC.com-ын үйлчлүүлэгчдийн эзэмшдэг 700,000 долларын үнэ бүхий криптонууд болон түүний толгой компани болох BIT Mining Limited-ийн эзэмшдэг бараг 2.3 сая долларын хөрөнгийг завшжээ.

Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Хятадын Шэньжэнь хотын хууль сахиулах байгууллагад энэ тухай мэдэгдсэн байна. BTC.com-ийн хулгайлагдсан эд хөрөнгийн заримыг аль хэдийн олж авсан.

Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, нотлох баримт цуглуулж эхэлсэн бөгөөд BIT Mining компаниас нэмэлт тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг хүссэн байна.

“Энэхүү кибер халдлагыг илрүүлсний дараа тус компани хакеруудыг довтолгоог хаах, таслан зогсоох технологийг нэвтрүүлсэн. BTC.com одоогоор бизнесээ ердийнхөөрөө явуулж байгаа бөгөөд дижитал хөрөнгийн үйлчилгээнээсээ гадна пүүл үйлчилгээнд ямар нэгэн алдаа гараагүй" гэжээ.

Довтолгооны векторын талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.

Криптовалютын орон зайд хурдан баялгийг амласан схемүүд, хуурамч airdrops, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бэлэг өгөх, жинхэнэ криптовалют бирж, платформын дүр эсгэх, болон бусад залилангийн үйлдлүүд нь ихэвчлэн хакерын өгөөш болдгийг санах хэрэгтэй.