Монголын анхны крипто мэдээний сайт

Их Британийн сайдын твиттерыг хакердаж, хуурамч айрдропыг сурталчилжээ

2022-12-27


Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа Британийн улс төрч Гилиан Киганы аккаунт  саяхан халдлагад өртжээ. Түүний аккаунт нь криптовалюттай холбоотой мессежүүдийг жиргэж, тэрбумтан Илон Маскийн зургаар профайлаа өөрчилжээ.

Энэхүү жиргээнүүд нь Маскийн компаниуд (Twitter, Tesla)-ын зохион байгуулсан гэх хуурамч арга хэмжээний тухай байсан ба үнэгүй Dogecoin, Bitcoin, Ethereum (ETH) амласан.

Зул сарын баярын өдрийн 19:30 цагийн орчимд хакердсан бөгөөд 12 цагийн дараа жиргээнүүдийг устгасан байна.

Ийм тохиолдол анх удаа биш юм. 7-р сард хакерууд Британийн армийн Twitter, YouTube хаягийг булаан авч, хуурамч криптовалютын айрдропыг сурталчилжээ.

Маск 10-р сард компанийн удирдлагыг авснаас хойш спам болон хорлонтой контентыг таслан зогсоох хүсэлтэй байгаагаа олон нийтэд мэдэгдсэн ч өнөөг хүртэл амжилтанд хүрээгүй байна.