Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-12-28


Мягмар гарагийн арилжаанд биткойн багахан уналттай байна.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 16,700 ам.долларт хүрч, сүүлийн 24 цагийн хугацаанд 1,3%-иар буурсан ч FTX крипто биржийн сүйрлээс үүдэн гарсан уналтаас үл хамааран BTC-ийн үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой хэвээр байна.

Этер саяхан 1200 гаруй доллараар арилжаалагдаж байсан нь даваа гарагаас 1.3%-иар буурсан үзүүлэлт болов. Бусад ихэнх томоохон криптогийн хувьд Chainlink  платформын токен болох LINK болон Crypto.com биржийн уугуул криптовалют CRO нар бага зэрэг улаан өнгөтэй байсан бөгөөд тус бүр нь 2%-иас дээш уналттай байв.

Сайн мэдээний хувьд Хятад улс олон улсын жуулчдыг тус улсад хязгаарлалтгүйгээр нэвтрэхийг зөвшөөрнө гэж мэдэгдэв.

Харин ОХУ баррель тутамд 60 ам.долларын үнэ тогтоосон орнуудад нефтийн борлуулалтыг хориглоно гэж мэдэгдсэний дараа хөрөнгийн гол индексүүд улаанаар хаагдсан байна. Энэ алхам нь дэлхийн хэмжээнд үнэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн өргөн хүрээг хамарсан хэмжүүр болох Брент маркийн газрын тосны үнэ саяхан нэг баррель нь 85 ам.доллараар зарагдаж, сүүлийн гурван долоо хоногт 11%-иар өсчээ. 

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьд Nasdaq 1.4%-иар буурсан ч Dow Jones Industrial Average бага зэрэг өссөн байна.