Монголын анхны крипто мэдээний сайт

Өчигдөр Теслагийн хувьцаа 11 хувиар уналаа

2022-12-28


Мягмар гарагт Теслагийн борлуулалт эрчимжиж, хувьцааны үнэ 11%-иар буурчээ. Элон Маскийн цахилгаан автомашины компани түүхэн дэх хамгийн муу сар, улирал, жилээ хаахад хэдхэн хоног үлдээд байна.

Түүнчлэн 2022 оны хамгийн үнэ цэнэтэй технологийн компаниудын дунд хамгийн муу гүйцэтгэлтэй хувьцаа болох нь.

Хамгийн сүүлийн уналт нь The Wall Street Journal сэтгүүлд Tesla Хятад дахь ажиллах хүчнийх нь дотор шинэ Ковид тохиолдлууд олноор бүртгэгдэж, Шанхай дахь үйлдвэр долоо хоногийн турш үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдээлсний дараа гарч байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Теслагийн Шанхай дахь үйлдвэр 1-р сард дахин нээгдэх боловч ердөө 17 хоног ажиллана. Шанхай энэ сард Ковид халдварын шинэ давалгаанд нэрвэгдснийг мөн тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Теслагийн хувьцаа 2021 оны арваннэгдүгээр сарын дээд амжилтаасаа 73%-иар унасан байна. 2022 онд хувьцааны үнэ 69%-иар буурч, Nasdaq-ын уналтаас хоёр дахин их байна. Томоохон автомашин үйлдвэрлэгчдээс Форд 46%, General Motors 43% унажээ.

2010 онд IPO гаргаснаас хойш Тесла энэ оноос гадна ганцхан удаа 2016 онд 11%-иар буурсан байдаг.