Монголын анхны крипто мэдээний сайт

Кэти Вүүд Coinbase-ийн хувьцааг 5 сая доллараар худалдаж авлаа

2022-12-30


Cathie Wood-ийн удирддаг технологи, финтекийн сан ARK Invest нь Coinbase-ийн 5 сая долларын хувьцааг худалдаж авлаа.

Тус компанийн ARK Fintech Innovation ETF (ARKF) тайлан балансдаа 158,000 ширхэг хувьцаа нэмсэн ба энэ нь хөрөнгө оруулалтын сангийн дөрөв дэх худалдан авалт юм. Вүүд хамгийн сүүлд 12-р сарын дундуур 3.2 сая ам.долларын хувьцааг балансдаа нэмсэн байна.

Coinbase-ийн хувьцаа болох COIN нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр пүрэв гаригт ойролцоогоор 7%-иар өсч 34.78 ам.долларт хүрч хаагдав. Биржийн хувьцааны үнэ крипто баавгайн зах зээлийн нөлөөг хүндээр тусгаж авч, энэ жил 86 хувиар унасан.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Вуд биткойн болон крипто зах зээлд үнэмшилтэй гэдгээ үргэлжлүүлэн харуулж Grayscale-ийн Bitcoin Trust (GBTC) 176,945 хувьцааг 1.5 сая доллараар худалдаж авсан. Одоогийн байдлаар GBTC-ийн хувьцаанууд баавгайн зах зээлийн улмаас 48% хямдарсан юм.

Арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн тайлангаас харахад Вуд мөн Теслагийн (TSLA) 22,514 ширхэг хувьцааг 2,74 сая доллараар худалдаж авсан болохыг харуулж байна. Хөрөнгө оруулагчид өндөр инфляц, эдийн засгийн уналт нь үнэтэй цахилгаан автомашины эрэлтийг бууруулна гэж санаа зовж байгаа тул TSLA энэ жил 69 орчим хувиар буурчээ.