Монголын анхны крипто мэдээний сайт

SBF-ийн хурал ирэх долоо хоног болно

2022-12-30


FTX-ийн Гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид буюу SBF-ийн шүүх хурал ирэх долоо хоногт болно. 

Тодруулбал лхагва гаригт (2022 оны 12-р сарын 28) Ройтерс агентлагийн мэдээлснээр SBF нь 2023 оны 1-р сарын 3-нд Манхэттений холбооны шүүхэд шүүгдэх аж.

Өмнө нь манай сайтын мэдээллэнснээр Банкман-Фридийг 12-р сарын 12-нд Бахамын эрх баригчид баривчилж, дараа нь АНУ-д шилжүүлэн өгсөн байна.

FTX-ийн дарга асан АНУ-ын холбооны шүүх болон прокурорууд SBF-ийн эсрэг найман эрүүгийн хэргийн нэхэмжлэл гаргажээ.  

Банкмен-Фрид хэргээ хүлээгээгүй байгаа ч түүний хамтран зүтгэгчид болох FTX-ийг үүсгэн байгуулагч Гари Ванг болон Alameda Research-ийн гүйцэтгэх захирал асан Каролайн Эллисон нар үнэт цаасны луйвар, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

SBF саяхан 250 сая долларын батлан даалтад гарсан бөгөөд эцэг эхийнхээ хамт Калифорнийн Пало Алто хотод цахим хяналтын бугуйвч зүүж амьдарч байгаа билээ.