Монголын анхны крипто мэдээний сайт

Багамын шүүх FTX-аас 3.5 тэрбум доллар хураан авчээ

2022-12-30


Сэм Банкман-Фрид 1-р сарын 3-нд болох шүүх хурлыг эцэг эхийнхээ гэрт хүлээж байх хооронд Багамын Үнэт Цаасны Хороо (SCB) биржийн Бахамын салбар болох FTX Digital Markets-ээс 3.5 тэрбум долларын үнэ бүхий дижитал хөрөнгийг хураан авсныг олон нийтэд ил болгожээ.

Bloomberg-ийн мэдээлснээр, биржийг дампуурлаа зарласанаас нэг өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 12-нд эд хөрөнгийг хураан авсан байна.

Сонирхолтой нь, Бахамын эрх баригчдын мэдээлснээр дээрх дижитал хөрөнгийг хураах ажиллагааг SBF-ийн зөвлөсний дагуу хийжээ. FTX-ийн Гүйцэтгэх захирал асан SCB-д ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол үйлчлүүлэгчийн мөнгө "удалгүй сарних" талаар анхааруулсан аж.

Дампуурлаа зарласнаас хойш хэдхэн цагийн дараа 372 сая долларын токен хулгайлагдсан. SCB-ийн гаргасан ухаалаг шийдвэр нь маш олон бузар булай үйлдлүүдийг зогсоосон байх боломжтой.

Түүнчлэн SCB-д хамаарах дижитал түрийвчинд хадгалагдаж байгаа хөрөнгийг тус тусын эздэд нь буцааж өгөх болно гэж Бахамын эрх баригчид мэдэгдсэн байна.

SCB мөн FTX Digital Markets болон FTX-ийн уналтын талаарх өөрийн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэв. FTX Digital Markets болон Almeda зэрэг хоёр аж ахуйн нэгжийн хооронд хөрөнгө мөнгө холилдсон асуудлыг шүүх одоо ч шалгасаар байна.