Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин Соланагийн талаар жиргэв

2023-01-01


Виталик Бутерин 12-р сарын 30-ны твиттер хуудсандаа Ethereum-ийн өрсөлдөгч Соланагийн талаар жиргэжээ.

Бутерин Солана коммунитиг "хөгжих боломжоо олж авна" гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

SOL-ийн үнэ оргил үеээсээ хойш 90 гаруй хувиар унасан нь зарим талаараа зоос нь FTX биржтэй дотно байсантай холбоотой. Гэвч Солана хөгжүүлэгчид FTX-ийн уналт нь сүлжээнд хор хөнөөл учруулаагүй гэж мэдэгджээ.

Виталик Соланаг магтсан нь крипто твиттерийн олон хүнийг гайхшруулсан. Бутерины мэдэгдэлд бүгд сэтгэл хангалуун байсангүй. Покерын профессионал асан Майк МакДональд энэ мэдэгдлийг Соланаг өдөж байна гэж үзжээ.

Зарим шүүмжлэгчид Бутериний жиргээг мөн сэжигтэй гэж үзсэн. Тэр Соланаг сайн ажиллаж байсан бол магтах байсан болов уу хэмээн гайхширч байв.

Нэгэн цагт Соланаг "Ethereum-ийн алуурчин" гэж нэрлэж байсан бөгөөд үнэхээр ч энэ нь зарим талаараа Ethereum-ээс өндөр цар хүрээтэй байдаг. Гэхдээ хэтэрхий төвлөрсөн, тогтворгүй байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг юм.