Монголын анхны крипто мэдээний сайт

OKX биржийг үүсгэн байгуулагч 2023 оныг өөдрөгөөр харж байна

2023-01-01


OK групп болон OKX биржийг үүсгэн байгуулагч, "Star" Сю гэгддэг Минсин Сю саяхан твиттер хуудсандаа ирэх 2023 он илүү өөдрөг байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

"Би 2023 оныг өөдрөгөөр төсөөлж байна" Сю жиргэсэн ба жиргээндээ крипто зах зээлд борлуулалтын дарамтыг бий болгож, орон зайг сүйрүүлсэн FTX бирж, LUNA токен уналт зэрэг хэд хэдэн гол үйл явдлуудыг онцолжээ.  

Тэрээр мөн 2022 онд криптогийн салбарт олон цохилт тохиолдсон ч энэ технологид суурилсан энэ орон зайд Ethereum-ийн шинэчлэлт, DeFi, ZK drive зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарсан гэж нэмж дурьдав.