Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Өмнөд Солонгосын топ биржийг худалдаж авна

2023-01-03


Binance нь Солонгосын хамгийн их ашиглагдаж буй биржүүдийн нэг болох Gopax-ийг худалдаж авах ажил дуусахад ойрхон байна.

Хэрэв энэ гэрээ амжилттай өндөрлөвөл Binance Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрнэ гэсэн үг.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тайлангаас харахад, Binance "Саяхан Gopax-ийг худалдан авах талаар зохих шалгалтыг хийж дууссан" гэж мэдэгдэв.

Уг сурвалжлагад Binance зул сарын баярыг тохиолдуулан худалдан авалтаа зарлахаар төлөвлөж байсан ч гэрээний үнэ цэнийн талаарх хэлэлцсэний улмаас хойшлогдсон байна.

CZ тэргүүтэй бирж нь Gopax-ийн одоогийн гүйцэтгэх захирал Ли Жүн-Хаенгийн 41.2%-ийг худалдаж авах бөгөөд тэрээр хамгийн том хувьцаа эзэмшигч юм.

Gopax нь Coinone, Upbit, Corbit, Bitsum зэрэг Солонгосын хамгийн том таван дижитал хөрөнгийн биржийн нэг.

Орон нутгийн зохицуулагчидтай санал зөрөлдөсний улмаас Binance Өмнөд Солонгос дахь салбар компаниа хаах шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч тус компани ийм асуудалтай тэмцэхийн тулд сүүлийн хэдэн жилд тоо томшгүй олон KYC, AML болон нийцлийн ажилтан, захирлуудыг хөлсөлсөн билээ. Харин Binance Солонгосын зах зээлийг идэвхтэй судалж байсан бөгөөд энэ нь хамгийн найдвартай зам гэж дүгнэжээ.

Түүнчлэн Binance худалдан авалтын талаарх мэдээг хараахан баталгаажуулаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.