Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-01-04


2022 оныг 16500 доллар орчимд хаасан биткойн өчигдөр буюу 14 насны төрсөн өдрөөрөө 17,000 доллар хүртэл өссөн байна.

Энэ нь 12-р сарын 27-ноос хойшхи хөрөнгийн хамгийн өндөр үнийн шошго боллоо. Хэдийгээр энэ түвшинг давж чадаагүй, 100 орчим доллараар ухарсан ч BTC ногоон хэвээр байна.

Гэсэн хэдий ч алткойнуудын өсөлтийн дараа түүний зах зээл дэхь ноёрхол, 39.6% хүртэл буурчээ. Хэдхэн хоногийн өмнө хэмжигдэхүүн 40% байсан.

SOL Виталик Бутерины эерэг сэтгэгдлийн дараа огцом өсч, одоогийн байдлаар 13.5 доллараас дээш болтлоо өссөн байна. Энэ нь хөрөнгийн хэмжээ долоо хоногт 40%-иар, доод хэмжээ нь 8 доллар болсоноос хойш 60%-иар өссөн гэсэн үг юм.

LDO нь сүүлийн 7 хоногт 45%-иар өссөн нь бас нэг мэдэгдэхүйц өсөлт байлаа.

NEAR протокол болон Ethereum Classic хоёр оронтой тоогоор өсч, 1.5 доллар болон 18 доллар болж өссөн байна.

Томоохон алткойнууд бас мэдэгдэхүйц ашиг олж авсан. Ethereum 3%-иар өсч, 1250 доллараар арилжаалагдаж байгаа бол BNB өдөрт 4%-иар өссөний дараа 250 долларыг эргүүлэн авчээ. Cardano нь үнийн дүнгийн 5% -ийг нэмж, 0.265 долларын үнэтэй байна.

Түүнчлэн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ өдөрт 15 тэрбум доллараар нэмэгдэж 820 тэрбум долларт дөхжээ.