Монголын анхны крипто мэдээний сайт

SBF өөрийнхөө гэм бурууг хүлээсэнгүй

2023-01-04


FTX-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид өмнөх хамтран ажиллагсдаасаа ялгаатай нь хөрөнгө оруулагчдыг санаатайгаар хуурсан эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээгээгүй байна.

Өнгөрсөн сард Багамын арлуудад баривчлагдаж, улмаар АНУ-д шилжүүлэгдсний дараа SBF анхны шүүх хурлаа нэгдүгээр сарын 3-нд хийв.

Шүүх дээр танилцуулсан баримт бичгүүдэд хувийн хэрэгцээ болон Аламедагийн арилжаанд зориулж FTX-аас гаргасан мөнгө нь хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн гэж тооцогдохгүй гэдгийг эхний ээлжинд нотолсон тул өөрийгөө гэм буруугүй гэжээ.

Манхэттений холбооны шүүхээс түүнийг утас залилан, мөнгө угаах, хуйвалдаан зэрэг гэмт хэргүүдэд буруутгасан. Гэсэн хэдий ч эхний шүүх хурлаар SBF-ийг гэм буруутайд тооцоогүй байна.

Шүүгч Льюис Каплан шүүх хурлын дараагийн товыг 10-р сарын 2-нд зарласан бөгөөд шүүх хурал дөрвөн долоо хоног үргэлжилж магадгүй гэж мэдэгджээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хуучин крипто магнатыг 115 жил хүртэл хорих ялаар шийтгэж магадгүй юм.

SBF-ийн саяны мэдэгдэл нь Аламедагийн гүйцэтгэх захирал асан Каролин Эллисон, FTX-ийн ерөнхий захирал асан Гари Ван нарынхаас огт өөр бөгөөд хоёулаа гэм буруугаа хүлээсэн.