Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-01-06


Биткойн болон ETH 2022 оныг дурсах аялалаа үргэлжлүүлж, зах зээлийн үнэлгээгээр хамгийн том хоёр крипто нь 12-р сарын сүүлийн хоёр долоо хоногт яг хаана байрлаж байсан тэндээ байна.

BTC саяхан 16,850 ам.доллараар арилжаалагдаж байсан ба сүүлийн 24 цагийн турш тогтвортой байлаа. ETH 1200 доллараас дээш ханштай, лхагва гаригт хаана байсан тэр үед арилжаалагдаж байна. Бусад томоохон криптовалютууд сүүлийн өдрийн ихэнх хугацааг хөдөлгөөнгүй шахам өнгөрүүлэв.

Cardano блокчэйны токен болох ADA саяхан 1.8%-иар өссөн байна.

Fairlead Strategies судалгааны группын үүсгэн байгуулагч Кэти Стоктон одоогийн нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг өглөөний нэвтрүүлэгт орох үеэрээ ярилцав. "Тавдугаар сараас хойш криптонууд унаж байгааг бид харсан" хэмээгээд "Тэд хэдэн долоо хоногийн уналтын шатыг дуусгаж байх шиг байна. Гэхдээ бид одоо сүүлийн 7-8 долоо хоногт ажиглагдсан өөр нэг засвар хөдөлгөөний шатанд орж байна. Энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх бөгөөд үүний дараа өсөлтийг харж магадгүй юм" гэжээ.

Шинэ оны гурав дахь арилжааны өдөр хөрөнгийн зах зээл уналтад орсноор Nasdaq 1.5%-иар, S&P 500 1.2%, Dow Jones Industrial Average (DJIA) 1%-иар унав.  ADP-ийн судалгаагаар 12-р сард ажил олгогчдод 235,000 ажлын байр нэмснийг зарлав.

Түүнчлэн крипто салбарын ажлын байрны цомхотгол нь пүрэв гаригт олны анхаарлыг татав. Жишээлбэл Digital Currency Group-ийн охин компани болох Genesis Global компани ажилчдынхаа 30 орчим хувийг цомхотгож, 145 ажилчинтай болжээ