Монголын анхны крипто мэдээний сайт

Animoca Brands 1-р улиралд 1 тэрбум долларын санхүүжилт босгоно

2023-01-06


Хонг Конгод төвтэй Animoca Brands нь блокчэйн болон Metaverse стартапуудаа дэмжихэд зориулж эхний улиралд 1 тэрбум доллар цуглуулж, Web3-ийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.

Уг компанийн зорилт нь FTX-ийн асар том сүйрлээс хойш бараг хоёр сарын дараа гарч байна. Энэхүү уналт нь Animoca-ийн багцын хэд хэдэн пүүсүүдэд сөргөөр нөлөөлсөн.

Түүнчлэн Animoca Brands нь 2022 оны сүүлээр Morgan Stanley-ийн захирал асан Хомер Сунтай хамтран дэлхий даяарх Метаверсийн бизнест хөрөнгө оруулах зорилгоор 2 тэрбум долларын сан ("Animoca Capital" гэж нэрлэдэг) гаргахаа амласан.

Animoca Brands-ийн захирал Сиу FTX-ийг сүйрсний дараа хөрөнгө босгох нь нэлээд хэцүү болсон гэдгийг дурьдсан ч түүний компанийн зарим охин компаниуд хөрөнгөө өсгөсөөр байгааг онцлов.

Үүнээс гадна пүүсийн гол зорилгын нэг нь Web3-ийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг крипто байгууллагуудын экосистемийг хөгжүүлэх явдал юм.