Монголын анхны крипто мэдээний сайт

Bithumb биржийг татварын албанаас шалгаж эхэлжээ

2023-01-11


Өмнөд Солонгосын Үндэсний татварын алба (NTS) Bithumb Korea болон Bithumb Holdings компаниудад дотоодын татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг тогтоох зорилгоор "татварын тусгай шалгалт" явуулах тухайгаа мэдэгдлээ.

Тодруулбал, Сөүлийн Татварын албаны 4-р мөрдөн байцаах товчоо Bithumb-ийг татвараас зайлсхийсэн хэрэгт холбоотой эсэхийг шалгахаар болжээ. Энэ нэгж зөвхөн татварын онцгой хэргийг шийддэг гэдгийг дурдах нь зүйтэй.

NTS нь компанийн олон улсын болон орон нутгийн гүйлгээг ажиглан Bithumb-ийн татварын үйл ажиллагааг шалгах болно. Эрх баригчид Кан Жонг Хён (биржийн жинхэнэ эзэн гэсэн цуурхал) болон түүний дүү Кан Жи Ён нарын үйл ажиллагааг цаашид шалгах болно.

Хэд хэдэн эх сурвалж Жонг Хёныг Bithumb-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч гэдгийг ил болгожээ. Гэсэн хэдий ч тэрээр олон нийтэд танигдахгүйн тулд ихэнх бизнесийн ашиг сонирхол, үл хөдлөх хөрөнгө, олон тооны тээврийн хэрэгслийг дүүгийнхээ нэр дээр бүртгүүлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын хэвлэлүүд сүүлийн үед түүнийг Пак Мин Ён (хамгийн алдартай жүжигчдийн нэг)-тэй болзож байгаа гэж бичжээ.

Албаныхан 2018 онд Bithumb-д ижил төстэй татварын шалгалт явуулсан. Тэр үед тэд 80 тэрбум воны (64 сая гаруй доллар) орлогын албан татвар авч байжээ.