Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-01-11


Оны эхлэл нь анхдагч криптовалютын хувьд нэлээн таатай байлаа, учир нь 1-р сарын 1-нд $16,500 орчимд арилжаалагдсан боловч эхний долоо хоногийн эцэс гэхэд $17,000 дөхсөн. Хэдийгээр энэ бүсийг эхэндээ давж чадаагүй ч эцэст нь давсан.

Сүүлийн 24 цагийн дотор бүр ч их өсөлттэй байж 12-р сарын 16-наас хойш анх удаа үнэ нь 17,500 ам.долларт хүрч өсөв. Түүнээс хойш бага зэрэг ухарсан ч зах зээлийн үнэлгээ нь 335 тэрбум доллараас дээш байна.

Харин алткойнуудын давамгайлал нь 39.2% хүртэл байна.

Ихэнх алткойнууд өнөөдөр тайван байна. ETH удахгүй унах магадлалтай гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн ч Ethereum 1,300 доллараас дээш байна.

Binance Coin, Dogecoin, Polygon, OKB, Litecoin нэг өдрийн дотор 2% хүртэл өсөв. Сүүлийн 24 цагийн дотор Ripple хамгийн их үнэ цэнийг нэмсэн. XRP ойролцоогоор 5%-иар өсч, 0.37 долларт ойртлоо.

Ерөнхийдөө криптовалютын зах зээлийн үнэлгээ 850 тэрбум доллараас хол давсан хэвээр байна.