Монголын анхны крипто мэдээний сайт

FTX 5 тэрбум долларын хөрөнгийг сэргээж чаджээ

2023-01-12


Өчигдөр болсон сонсголын үеэр FTX-ийн өмгөөлөгч 5 тэрбум гаруй долларын хөрөнгийг сэргээж, олж чадсан гэж мэдэгдэв.

Блүүмбергийн тайланд дурдсанаар тэд хакерын халдлагатай холбоотой 5 тэрбум гаруй долларын бэлэн мөнгө, хөрвөх чадвартай хөрөнгө, криптовалютыг сүлжээнээс олж, сэргээж чадсан гэжээ.

Энэ тоонд Бахамын Үнэт цаасны хороонд хадгалагдаж буй 450 сая долларын криптовалют ороогүй болно.

Харин эдгээр хөрөнгийг хэрхэн хөрөнгө оруулагчдад тараах талаар мэдээлэл одоохондоо гараагүй байна.