Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-01-13


Энэ долоо хоногийг гэнэтийн эрч хүчтэй өсөлтөөр эхэлсэн криптовацийн зах зээл трендээ хадгалж байна.

Пүрэв гаригт АНУ-ын 12-р сарын хэрэглээний үнийн индексийг (ХҮИ) танилцуулсан ба үнийн өсөлтийн хурд жил бүр 6.5% хүртэл удааширч байгааг харууллаа. Олон крипто арилжаачид болон уламжлалт эдийн засагчид уг тайланг хүлээж байв. Ийнхүү инфляци буурч байгаа тул Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын хатуу байр сууриа зөөлрүүлж магадгүй гэсэн итгэл найдварыг хөрөнгө оруулагчдад төрүүлэв.

ХҮИ тайланг зарласны дараа биткойн хоёр сарын хугацаанд нэг өдрийн хамгийн том ногоон лаагаа хэвлэж, Сэм Банкман-Фридийн FTX-ийн сүйрлээс хойш анх удаагаа 19,000 долларын түвшинг давжээ.

StockCharts.com сайтын ахлах техникийн шинжээч Жулиус де Кемпенаер өнөө өглөөний нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Хэрэв бид 19 мянган долларын түвшинг давж чадвал бид 21 мянган долларыг харах нь гарцаагүй" гэв.

Харин зах зээлийн шинжээч Жуниор Гленн Уильямс инфляцийн үзүүлэлтүүдийг гүнзгий судалсны эцэст ХНС-ийн эргэлтийн талаар догдолход хэтэрхий эрт байна гэж үзэж байна.

Инфляцийн эерэг мэдээллүүдийн дараа пүрэв гаригт АНУ-ын хувьцаанууд өндөр хаагдав. Nasdaq Composite болон Dow Jones Industrial Average (DJIA) хоёулаа 0.6%-иар өссөн бол S&P 500 0.3%-иар өссөн байна.

Түүнчлэн ихэнх алткойнууд 5%-иас дээш хувиар өсөв. Хоёр дахь том криптовалют нь саяхан BTC-ийн чиглэлийг дагаж, өдрийн турш 6%-иар өсч, 1,427 доллар орчим арилжаалагдаж байна.