Монголын анхны крипто мэдээний сайт

2022 онд криптовалютын гэмт хэрэгтэй холбоотой гүйлгээ 20 тэрбум долларт хүрчээ

2023-01-13


Нью-Йоркт төвтэй Chainalysis аналитик компани пүрэв гарагт хууль бус криптовалютын гүйлгээний дүн 2022 онд 20.1 тэрбум ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн тухай мэдээллээ.

Энэ нь өмнөх жилээс 40%-иар өссөн үзүүлэлт юм. Chainalysis-ийн үзэж байгаагаар энэ өсөлт нь АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн компаниудын криптовалютын гүйлгээ асар их нэмэгдсэнтэй холбоотой юм.

Энэхүү тайланд томоохон байгууллагуудад криптовалют холих үйлчилгээ үзүүлдэг Blender болон Tornado Cash багтсан бөгөөд хоёулаа кибер гэмт хэргээс олон тэрбум долларын орлогыг угаахад ашигласан гэж буруутгагдаж байсан. Эргэн сануулахад Хойд Солонгосын засгийн газартай холбоотой Lazarous групп нь Tornado Cash-ийн тусламжтайгаар Axie Infinity-ийн Ronin-ээс хулгайлагдсан криптог угааж байсан.

Эдгээр хууль бус крипто шилжүүлгийн хамгийн түгээмэл тохиолдлууд нь ransomware, залилан мэхлэлт, хүний наймаа зэрэг янз бүрийн кибер гэмт хэргийн үйл ажиллагаатай холбоотой байв. Хууль бус крипто гүйлгээний өсөлтийн хандлага нь дэлхийн улс орнуудын засгийн газруудын санааг маш их зовоож байна.