Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-01-14


Биткойны 2023 оны өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд 11-р сарын эхээр FTX уналтаас хойш анх удаа крипто нь 20,000 доллараас давж байна.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют 12-р сарын дунд үеэс хойш $16,000- 17,000 ам.доллар орчимд арилжаалагдаж байсан. Одоо 20,850 доллар болсон нь биткойн энэ оны эхний хоёр долоо хоногт 20 гаруй хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч 2021 оны 11-р сард хүрсэн 65,000 доллараас хамаагүй доогуур арилжаалагдаж байгаа билээ.

Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Крэйг Эрламын хэлснээр, 20,000 доллар нь "доод түвшинд тооцогдож байсан ч одоо сэргэлтийн шинж тэмдэг болж магадгүй юм" гэв.

Мөн он гарсаар 20%-иар ахиж буй ETH нь 11-р сарын эхнээс хойш анх удаа 1500 доллараар арилжаалагдаж байна.

Энэ долоо хоногт криптотой холбоотой хувьцаанууд ч бас ашиг хүртлээ. Exchange Coinbase (COIN) 39%-иар өссөн бол биткойн олборлогч Marathon Digital Holdings (MARA) 76%-иар өссөн байна.

Уламжлалт зах зээлүүд энэ долоо хоногт мөн өндөр байсан бөгөөд S&P 500 2%-иас дээш өсөлттэй байлаа.

DataTrek Research зах зээлийн шинжилгээний фирмийн үүсгэн байгуулагч Николас Колас тэмдэглэлдээ АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого чухал хэвээр байгаа ч "Хятад улс дахин нээгдэх, АНУ-ын эдийн засаг, аж ахуйн нэгжийн орлогын өсөлтийн хурд, бодит хүүгийн эерэг үзүүлэлт зэрэг бусад асуудлууд чухал байх болно" гэж бичжээ.

"Эдгээрийн аль нь ч 2023 он криптогийн хувьд таатай жил байх болно гэсэн баталгаа өгөхгүй ч өнгөрсөн жилээс илүү дээр байх болно" гэж Колас нэмж хэлэв.