Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-01-16


Инфляци буурч, хөрөнгө оруулагчид эдийн засгийг илүү өөдрөгөөр төсөөлж буй энэ үед биткойн 11-р сарын эхнээс хойш анх удаагаа амралтын өдрийн арилжаагаар 20,000 ам.доллараас дээш байлаа.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 21,130 доллараар арилжаалагдаж байсан бөгөөд энэ нь өмнөх 24 цагийн хугацаанд бараг л тогтвортой байсан ч энэ жил 25%-иар өссөн гэсэн үг. Мөн өнгөрсөн даваа гаригт BTC 17,400 долларын ханштай байсныг дурьдах нь зүйтэй. АНУ-ын төв банк эдийн засгийг уналтад оруулахгүйгээр инфляцийг номхотгож байна гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгаа тул ийм өсөлт гарч байна.

Канадын дижитал хөрөнгийн менежер 3iQ-ийн судалгааны албаны дарга Марк Коннорс хэлэхдээ "Одоогийн дижитал хөрөнгийн өнөөгийн өсөлт нь бухын урхи биш харин зах зээлийн эргэлт гэж харж байна" гэв.

Баасан гарагт хийсэн долоо хоног тутмын зах зээлийн дүн шинжилгээнд Коннорс 1-р сарын эхээр алткойнуудын өсөлт, тэр дундаа SOL зэрэг нь жилийн өмнөхөөс 80 орчим хувиар өссөнийг онцолжээ.

Этер нь биткойнтой ижил төстэй хэв маягийг дагаж, саяхан 1550 доллараас дээш гарч байв. Бусад томоохон криптовалютын үнэ зарим нь хэдэн хувиар өсөж, зарим нь буурч байсан ч FTX биржийн токен FTT саяхан 35%-иар өсч, 2 доллараас дээш арилжаа хийсэн байна. Долоон сарын өмнө FTT 35 доллараас дээш арилжаа хийж байсан.