Монголын анхны крипто мэдээний сайт

Сөүлийн хотын захиргаа иргэддээ зориулсан метаверс төсөл эхлүүлснээ зарлалаа

2023-01-17


Сөүл хотын захиргаа Өмнөд Солонгосын нийслэл хотын оршин суугчдад хотын үйлчилгээг виртуал орчинд авах боломжийг олгосон Metaverse Seoul төслөө эхлүүллээ.

Сөүл хотын дарга О Се Хун 1-р сарын 16-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр төслийн бета туршилтын дараа Metaverse Seoul-ийн эхний үе шатыг эхлүүлж байгаагаа зарлав. Хотын даргын хэлснээр цахим орчин нь нийслэлийн иргэдийн “харилцаа холбооны газар” болж, Сөүл хотын олон үзвэр үйлчилгээгээг бодитоор очиж үзэх, албан ёсны бичиг баримттай танилцах, тодорхой өргөдөл гомдол гаргах, хотын албан татвар төлөхтэй холбоотой асуултад хариулт авах боломжтой болно.

Хотын засгийн газар метаверс төслийн эхний үе шатанд ойролцоогоор 2 тэрбум вон буюу 1.6 сая доллар зарцуулсан гэж мэдээлж байна. Хотын даргын хэлснээр, хоёр дахь үе шатанд Метаверс Сөүлийг хотын оффис руу биечлэн очиход асуудалтай байж болзошгүй ахмад настангуудад илүү хүртээмжтэй болгох явдал юм. 2022 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 17 гаруй хувь нь 65-аас дээш насныхан байсан гэж Статистикийн мэдээлсэн байна.

52 сая оршин суугчидтай интернетийн холболтын хурдаараа дэлхийд дээгүүрт ордог Өмнөд Солонгос блокчейн орон зай өсөхийн хэрээр метаверс болон блокчейн нэвтрүүлэх зарим санаачилгыг манлайлж байна. Жишээлбэл 8-р сард Пусан хот FTX-тай хамтран крипто бирж байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Гэхдээ 11-р сард FTX уналтанд орсны дараа орон нутгийн засаг захиргаа дэлхийн төвлөрсөн биржийн олон түншүүдээсээ татгалзсан аж.