Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Польшид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авлаа

2023-01-19


Дэлхийн хамгийн том криптовалют бирж болох Binance нь Польш дахь хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн (VASP) дотоодын зохицуулалтын стандартад бүрэн нийцэж байгааг зарлав.

Польшийн хэрэглэгчид компанийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн ашиглахын тулд Binance Poland-тай шинэ нөхцөл, болзолд гарын үсэг зурах шаардлагатай.

Саяхан блогтоо бичсэн нийтлэлдээ Binance энэхүү шинэчлэлт нь хэрэглэгчдэд "хамгийн сайн, хамгийн аюулгүй байдлыг" өгөх зорилготойгоор хийгдсэн гэв.

Binance-ийн Украин ба Зүүн Европын тэргүүн Кирило Хомиаков энэ талаар хэлэхдээ "Бид Польшийн засгийн газрын зохицуулалтын талаар гаргасан санаачилгыг сайшааж байна. Дэлхийн хэмжээнд зохицуулагчидтай хамтран ажилласнаар бид инноваци, дэвшлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийг хамгаалж чадна” гэжээ.

Тус бирж саяхан "сарын турш идэвхтэй хамтран ажилласны" эцэст Шведийн Санхүүгийн хяналтын газраас зохицуулалтын зөвшөөрлийг авчээ.

Тусгай зөвшөөрөл нь орон нутгийн хэрэглэгчдэд еврогоор дижитал хөрөнгө худалдаж авах, худалдах, тухайн валюттай харьцах мөнгө авах, стейкинг хийх, арилжаа хийх зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэх боломжийг олгосон.

Binance сүүлийн хэдэн жилийн хугацаанд Франц, Испани, Итали, Кипр, Литва зэрэг Европын бусад олон улсаас зохицуулалтын зөвшөөрөл авч чадсан.